Их Британийн Лондон хотын төв дэх парламентын байрны ойролцоо 22-нд халдлага гарсны улмаас 4 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан бөгөөд тэдгээрийн зарим нь Франц оюутан байсныг Английн цагдаагийнхан мэдэгджээ.
Үүнд холбогдуулан Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мөн өдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө \”Их Британи терроризмтой тэмцэхийг Франц бүх хүчээрээ дэмжих ба дэмжлэг үзүүлэхэд бэлэн болсон\” гэжээ.
Мөн өдөр Францын ерөнхий сайд Бернард Казенейве, шинээр томилогдсон дотоод хэргийн яамны сайд Матиас Фекл нар ч Их Британийг дэмжиж, халдлагын хэрэгт өртсөн хүмүүсийн байдалд анхаарал хандуулж байгаагаа мэдэгджээ.