Дэлхийн хамгийн ховор тохиолддог нүүрний хавдартай бүсгүй хайраа олжээ. 22 настай Сопия хэмээх бүсгүй дэлхийд хамгийн цөөн тохиолддог нүүрний хорт хавдар гэсэн оноштойгоор өвджээ. Залуу бүсгүй өөрийн гадаад үзэмжиндээ нэлээд санаа зовдог төдийгүй сургуулийнхан нь түүнийг \”хавдартай охин” гэж шоовдорлодог байжээ.
Бүсгүй хэлэхдээ \”урьд нь бүтэлгүй хайртай учирч байсан. Тэр үед хэзээ ч хүнд хайртай болохгүй юм байна гэж бодож байсан гэтэл бодлыг минь эсрэгээр эргүүлсэн зүйл амьдралд минь тохиолоо” гэв.
Хосууд анх 16 настайдаа уулзаж байсан ч тухайн үедээ холбоо тасарчээ. Тэд өнгөрсөн жилээс эхлэн хосууд болзож эхэлсэн байна. Саяханаас тэд хамт амьдрахаар шийджээ. Бүсгүйн өвчний шалтгааныг удмын өвчин гэж эмч нар тодорхойлсон. Түүний нүүр багадаа хоргүй хавдартай гэж оношлогдсон ч жил ирэх тусам өвчин даамжирч байгаа аж.
Хосуудын дунд тулгарсан хамгийн том бэрхшээл нь үнсэлцэх гэнэ. Бүсгүй хэлэхдээ \”хайртай хүмүүс дэргэд минь байгаа цагт ямар ч бэрхшээлийг хамтдаа даван туулах итгэлтэй байна” гэлээ.