Исабел Дос Сантос (Isabel dos Santos) гэх энэ бүсгүй Африкын хамгийн анхны тэрбумтан эмэгтэй гэж нэрлэгдээд байгаа билээ. Түүний аав 1979онд Ангол улсын ерөнхийлөгчийн албан тушаал хашч байсан бөгөөд ууган охин нь юм. Англи улсад боловсрол эзэмшсэн бүсгүй санхүү, харилцаа холбоо, алмаз үйлдвэрлэл зэрэг салбаруудад бизнесийн гараагаа эхэлжээ. Цаашлаад газрын тос, байгалийн хий, эрчим хүчний зэрэг томоохон салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэрээр 2013 онд Ангол улсын төрийн оролцоот газрын тосны үйлдвэр байгуулсан юм. Ингээд Forbes сэтгүүлийн гаргасан судалгаагаар 3.2 тэрбум долларын орлоготой Африк тивийн анхны эмэгтэй тэрбумтан болсон байна. Хүмүүс түүний баялаг, эд хөрөнгийг түүний аавтай холбож авч үздэг хэдий ч тэрээр хэлэхдээ \”Миний аав миний бизнест ямар ч холбоогүй\” гэжээ.
Үндэстэн агентлаг