• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 3
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт тавьсан хилийн хоригийг хэвээр үлдээлээ

    Төв шуудангийн уулзварыг хаасан учир Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө

    Энэ аравдугаар сар ихэнх нутгаар олон жилийн дундажаас дулаан байна

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Энэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхаарууллаа

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

    И-Баримт хуурамчаар үйлдэж, урамшуулалд хамрагдан 316.2 сая төгрөгийг хууль бусаар авчээ

  • Улс төр
    О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

    О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

    Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    “Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

    Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрт ₮6 тэрбумын нөхөн олговор олгожээ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

No Result
View All Result

Эргэж харвал хоцорно

by undesten
2017-03-24 11:21
in Танин мэдэхүй
0
SHARETWEET
 
\"\"

Аав минь толгод болсон. Толгоддоо уусч шингэсэн.

Толгодынхоо дундуур, аавынхаа дундуур давхиж явна, би. Азаргана, харганын алтан суунаг, таана хөмүүлийн ааглаг эсгэлэн үнэр, харааны үзүүрт гэрэл татуулан цахилах харсүүлт… толгод тэр аяараа аав минь юм. Салхи илбэх нь аав минь юм. Цэцэг ногоо үнэртэх нь аав минь юм. Болжмор жиргэх, тархан бэлчих адуун дундаас нэг нь цангинатал янцгаах ч аав минь юм.

…Таван нас хүрээд морь унаж сурч байгаа юм, би. Манайд арвай хээр, сарман зээрд гэж хашин, номхон нь хэтийдсэн хоёр морь байв. Тэр хоёрыг зайдалж, дамжиж морь унаж сураагүй хүн манай гэрийнхэнд байхгүй. Би ч тэр жишгээс тойрч гараагүй.

Арвай мань мэтийг дэл шанхнаас нь зүүгдэн зүүгдэн мордож, бууж байхад хүний урманд тоож хөдлөхгүй. Халуунд, биеийг нь ээрэн дүнгэнэх шар хэдгэнээс төвөгшөөсөндөө л толгой, сүүл хөдөлгөх төдий. Амгалан адгуус.

Сарман харин хамаагүй хөл хөнгөн. Шогшиж яваад зогтусах юм уу, туулай босоод бусгахад нь \”өнхрөөд өгнө”. Унаад босоод ирэхэд хажууд гайхан хараа л зогсч байна. Буцаад мордоход яах ч үгүй. Тэгсэн атлаа том хүнд халгаатай. Амтай юм шиг булгина. Аймгаас амралтаараа ирсэн Базар ах нэг орой адуу хураахаар сарманг унаад ухасхийтэл бухаж шидээд гарыг нь гэмтээчихэж байсныг мартдаггүй. Хөндлөн дэлүүдийнхээ дундуур хонь хурганы хооронд сармантай \”давхиж” сурсны дараагаас хурдны морь унаж наадамд уралдах сан гэдэг бодол тархи толгойд үдшийн од шиг гялалзан үржээд нойр хулжих.

Даан ч бодол хүнд харагдахгүй болохоор томчууд тоохгүй нь гачлантай.

Нуур, ногоо халиадсан тэр нэгэн хар ногоон зун. Наадам дөхсөн, морьдоо барьж хөлс аваад эхэлчихсэн үе. Манайх Шавгийн усны баруун хойхно ухаа дэнжид зусч байлаа. Аав жижигхэн эмээл төхөөрөөд байсан нь надад бэлдсэн юмсанж. Зөөлөн бүлээн сэвшээтэй урин хонгор нэг өглөөгүүр нөгөө эмээлээ сэргэлэн хул моринд тохож \”Алив, нааш ир, миний хүү. Мордоорой” гэх нь тэр. Баярласан гэдэг тоймгүй.

Алд хүрэхгүй бие, арав хүрэхгүй насандаа урьд нь тэгж тэнгэр дүүртэл баярлаж байснаа ер санадаггүй.

Аав өндөр хүрэндээ мордож намайг хөтөллөө. Ах эгч нар, тэднийг дагаж зун манайд ирж амардаг найз нар нь гээд арав гаруй морьтон уяа шон тойрон зээ татаад сүртэй нь аргагүй хөдөллөө. Давхиад л байв, давхиад л байв. Их хол явсаан. Харын хярын баруун суугаар өнгөрч хэдэн аараг толгодын дунд хүрээд морьдынхоо амыг татан бууцгааж, эмээл тохмоо янзлан олом жирмээ чангалж аваад эргэлээ. Бүгд чангаар өнгө солонгоруулан гуугалалдаад, морьдын туурай тачигнаад, салхи шуугин хайрга чулуу үсчиж шороо тоос манараад явчихав. Орчныг цочоосон бөөн нүргэлээн, эрчлэн боссон тоосны ард аав бид хоёр хоцорчихов. Аав хөтлөөстэй.

-Миний хүү, жолоогоо тэгшхэн бариарай…

-Хөлөө давиралгүй сайн хавчаад цээжээрээ жаахан бөхий…

-Ташуураа хамаагүй битгий хөдөлгө…

-Мориныхоо чихийг битгий хар…

Салхин дунд аав хэлээд л, заагаад л…

Хоцорч яваа миний хор шар хөдөлж яарч байгаа гэдэг үгээр илэрхийлэх аргагүй.

Тэгж явтал нэг ахын морь цуцсан бололтой гүйцэгдэж, зэрэгцэж жаал явснаа хоцорлоо. Хадат хүрэн дөхөхөд нэг эгчийг, Шаавын нутгийн хавьд бас нэг ахыг…, ийн нөгөөдүүлийг нэхэж, ганц нэгээр нь хөөж гүйцсээр, аав бид хоёрын морь улам хурдалсаар өмнөө хүнгүй болов. Ард л ах эгч нарын дуу холдон ойртон сонсогдоно. Ах эгч нар хэр хол хоцорч яваа бол гэж бодохоос эргэж хармаар санагдаад болдоггүй. Нэгэнтээ эргэж харах гэтэл аав \”Миний хүү, эргэж харж болохгүй” хэмээн хашгирлаа. \”Түрүүлж яваа хүн эргэж харж болдоггүй юм. Эргэж харвал хоцордог юм. Өмнөх замаа л сайн харж яв…” гэж байна.

Төд удалгүй Шавгийн усны сайр гаталж гэрийн бараа харагдлаа.

Аав миний морины цулбуурыг надад өгснөө \”За, миний хүү, одоо ингээд өөрөө жолоо цулбуураа сайн хумиж бариад яваарай” гэнгүүтээ морио цааш даялуулан гүүгэллээ. Хоёр морь ч ухасхийв. Бид хоёр зэрэгцэн хэсэг уралдаад аав хоцорч, уяан дээр би ганцаараа саахалтын дайтай хол  түрүүлж ирж байгаа юм.

Ээж, дүү нарын хамт тосч буулган зэлгээн бор цай балгах тэр үе ямар ер бусын хөг уянгатай, хөөр баяртай сайхан мөч байсан гэж санана. Хүн болж төрөөд, хүлэг морь унаж уралдаад түрүүлж үзсэндээ сансарт нисээд ирсэн лугаа л дэвэрч догдолж байгаа юм чинь.

Тэр өдөржингөө л сэтгэл жингүйдээд \”Би түрүүлсэн” гэсэн үг байн байн амнаас гарч ирээд… Харин ах эгч нар тэгэхээс тэгэх гэсэн шиг ер тоож байгаа шинжгүй. Аягүй бол эд хоцорсондоо уурлацгааж дээ ч гэж бодоод амжиж байгаа юм.

Ингэж л хурдан морины хүүхэд болсон доо.

Тэр жил сумынхаа наадмаар би шүдлэн хар үрээтэйгээ айрагдсан бол цоохор даагатайгаа гуравт хурдалж билээ. Оо ах хээр азарга, шовгор хүрэн даагатайгаа түрүүлж байсан юмдаг. Аав минь хавь ойрдоо нэр зартай уяач, уртын дууч хүн байсан. Нутаг хол, нэгдэл, нийгмийн олон зуун хоньтой, хялгас ноос, сүү саалийн цаг таардаг ч байсан биз, улсын наадам, энэ тэрийг зорьж очиж хүлэг морьдынхоо тоосыг өргөж чадаагүй эгэл ард.

Сумын наадмаас хоёр түрүү авах бол манай аавын хувьд жирийн үзэгдэл. Зарим жил гурав, бүр мянга есөн зуун наян нэгэн онд ардын хувьсгалын жаран жилээр дөрвөн түрүү авч байлаа.

Зургаан насны морь уралдахад дөрвөн түрүүг нь хамна гэдэг бага хэрэг биш л байх. Аав минь хоёр бол хоёр, гурав бол гурван морь мордууллаа гэхэд уртаашаа хоёул гурвуулхнаа уралдсан юм шиг л дараа дараагаараа өнгөлж ирдэг сэн. Уяачийн аз, уралдаж байгаа морины аз, унаж байгаа хүүхдийн аз гурав нийлэхээрээ юунд ч дийлдэж, юунд ч гүйцэгддэггүй л юм билээ дээ…

Тэгж байтал Төмөрөө дүү маань хурдны морь анх унаж байгаа юм. Тэгэхэд манайх Хөх овооны энгэр, Хурдан нутагт зусч байв. Тэнд гүүгээ барьж, морио уяж энд тэндхийн олон найр, наадмын айраг түрүү авсан болохоор аав минь бэлгэшээж тэр нэгэн дэнжийг ийн нэрлэсэн хэрэг. Салхи савиргүй нарлаг дулаахан нэг өдөр аав дүүг ууган хүрэн үү, уургын хээр үү нэгнийг нь унуулаад, бидний баахан хүүхэд дагаад мордсон.

Аав морьдоо хөлслөхийн өмнө уяан дээр ирээд \”За, хүүхдүүдээ мордоцгооё” гэснээ морины шон уяаны зах зайдуу дагуулж очсоноо надад \”Миний хүү, Элстийн хавьд ирээд морио татаад үлдээрэй. Дүүдээ албаар хоцорч байгаагаа битгий мэдэгдээрэй” гэдэг юм. Бодвол хамт явсан ах эгч нарт хаана хаана \”хоцрох”-ыг нь тодорхой хэлж өгсөн биз. Бид Цагаан хүрээгийн ар хүрээд эргэсэн юмдаг. Цагаан хүрээгийн араас Хөх овооны энгэр хүртэл ёстой л нэг хүлэг морин уралдаж байг гэж тогтсон мэт цэлгэр уудам хөндий хоолой.

Гараанаас эргээ л аав дүү хоёр хоцорсон. Ах эгч бид хэд өмнө хойноо оролцон баахан уралдаж байгаад өөр өөрийн \”цэгтээ” ирээд, цуваад хоцорцгоож байгаа юм.

Аав дүү хоёр хажуугаар салхи татуулан өнгөрөөд түрүүлээд ганийсан. Хойноос нь нэхсээр уяан дээр ирэхэд дүү минь бөөн баяр, \”Би түрүүлсэн” л гэж асч бадарсан хүн. Дүүгээ баярлаж байгааг харах сайхан байв.

Гэхдээ албаар хоцорсон сэтгэл нэг л амтгүй, хий хоосон оргиод болдоггүй.  Зэлний адуу үдшийн тунарсан шар гэгээн доогуур холдож буй цагаар уяан дээр морьдын хөлс тоос сойздож байхдаа би тэсэлгүй аавдаа хэллээ. -Өнөөдөр түрүүлмээр байсан ч албаар хоцрох ч жаахан тиймхэн юм аа, аав аа гэтэл сүрхий гайхан харж билээ. Тэгснээ:

-Миний хүү, чи нэгэнт хоцорсон бол өмнөө яваа хүнийг битгий хар. Дээгүүр нь, цаана нь харагдаж байгаа уулын толгой харж яв. Тэгэхэд чи хэзээ нэгэн цагт түрүүлнэ шүү дээ.

Амьдралд хэтэрхий ихийг мөрөөдөх хэрэггүй. Зүгээр л их мөрөөдөлтэй яв. Бас хэтэрхий том байх хэрэггүй. Зүгээр л том яв…

Өөрийг хэлэлгүй гандсан тэрлэгнийхээ ханцуй, нударгаар хээр цоохрын нуруу хондлойг илээд цааш эргэсэн.

Өөрсдөө үлгэрлэж, үр хүүхдээ бусдаас хоцроож үзэж, бусдыг гүйцэхсэн гэсэн их хүсэл мөрөөдлийг сэтгэл зүрхэнд нь асааж, тэгээд түрүүлэхийн амт шимтийг мэдрүүлсэн аав ээжийнхээ далай их ухааныг мэдрэх сэхээрэх бядгүй явсан гэнэн балчир үе минь хөөрхий.

…Цаг явж, нас явж, бүх зүйл явсаар л байна, аав минь. Та минь толгод болсон. Толгоддоо уусч шингэсэн. Толгодынхоо дундуур, таныхаа дундуур давхиж явна, би.

Амьдралын их зам морин уралдааны замаас хавьгүй урт юм аа, аав минь. Энэ замд хэр хоцорч яваагаа, хэчнээн хүний хойно яваагаа би үл мэднэ. Харин таныхаа хэлснээр өмнөө явааг биш, цаана нь, дээгүүр нь тэртээд хөндөлсөн цоролзон харагдах, нялх багаас сэтгэл зүрхэнд минь ургасан тэр ягаан болор уулсын толгойг л харж амьдарч байгаа шүү, хүү нь, аав аа.

Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

ShareTweet

Related Posts

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ
Онцлох мэдээ

2026-10-02 19:41
О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна
Улс төр

2026-10-02 19:32
Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ
Онцлох мэдээ

Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

2026-10-02 13:57
}

Шинэ мэдээ

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

by undesten
2026-10-02 19:41
1

О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

by undesten
2026-10-02 19:32
0

Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

by undesten
2026-10-02 13:57
1

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

by undesten
2026-10-02 13:16
0

Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

by undesten
2026-10-02 12:40
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт тавьсан хилийн хоригийг хэвээр үлдээлээ

by undesten
2026-10-02 12:24
0

Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

by undesten
2026-10-02 12:08
0

Төв шуудангийн уулзварыг хаасан учир Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө

Төв шуудангийн уулзварыг хаасан учир Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө

by undesten
2026-10-01 18:14
1

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

by undesten
2026-10-01 17:54
0

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

by undesten
2026-10-01 12:07
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай