Улсын онцгой комисс/УОК/-ын хуралдаан өнөөдөр /2024.12.17/ боллоо. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-УОК ын ээлжит VI хуралдаан боллоо. Нийслэлийн агаар орчны бохирдолтой холбоотой асуудлаар хэрэгжүүлж байгаа арга хэмжэний талаар мэдээлэл сонсч, шийдвэр гарсан.
Агаарын бохирдол нэмэгдэж байгаа тул холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр шийдвэр гарч, Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб байгуулж 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах. Уг комиссыг Нийслэлийн Засаг дарга ахалж ажиллана. Мөн үүнд Засгийн газрын холбогдох яам, агентлаг, салбарын хяналтын байцаагч нарыг татан оролцуулна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга агаарын бохирдолтой холбоотой асуудлаар өмнө нь чиг үүрэг хүлээж ажиллаж байсан Үндэсний хороог сэргээн байгуулж ажиллах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагуудыг агаарын бохирдлыг бууруулах хүрээнд богино болон дунд урт хугацаанд хэрэгжүүүлэх ажлын талаар даалгавар өгөгдсөн.
Хяналт шалгалт эрчимжүүлэх үүрэг өглөө. Одоогоор 2500 орчим төрийн албан хаагч нийслэлийн гэр хорооллын айл өрхөөр явж угаарын мэдрэгчээр мэдээлэл сурталчилгаа өгөх зөвлөн туслах баг ажиллаж байгаа бол нэмж урьдчилан сэргийлэх баг ажиллана.
Мөн сайжруулсан түлшний чанар стандарттай холбоотой шинжилгээг гадаадын итгэмжлэгдсэн лабораторид хийлгэж, эргэн мэдээлэл өгөх хугацаатай үүрэг өглөө.