ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан тухай Оросын Онцгой байдлын яамны Краснодар бүсийн салбараас лхагва гарагт мэдээлэв. Тус бүсийн хариу арга хэмжээ авах төвөөс Сочи руу усны шахуургын төхөөрөмж илгээсэн байна.
Сочи хот болон Оросын өмнөд хэсгийг хэдэн өдрийн турш аянга цахилгаантай бороо, мөндөр, цас орж, хүчтэй салхи шуурга болжээ. Сүүлийн нэг сарын турш Сочи хотод хур тунадас орсон гэж цаг уурчид мэдээллээ.
Эх сурвалж: The Moscow Times