Хотын дарга Х.Нямбаатар “Он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зорилт тавин ажиллаж байна” гэв.
Мөн тэрбээр, Нийслэл энэ жил хотын эрчим хүчийг 200 мвт-аар нэмэгдүүлэх зорилтдоо хүрч байна. Багануур дүүргийн 50 мвт-ын станц ашиглалтад орж, Улсын онцгой комисс хүлээж авсан.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блокийн галлагааг хийж амжилттай болсон.
Энэ цаашид хэвийн үргэлжилбэл 29-ний өдөр эрчим хүчний хэллэгээр синхрон процесс явагдана. Өөрөөр хэлбэл төвийн эрчим хүчний системтэй холбоно гэсэн үг.
Ингээд он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зорилт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн сард туршилтын явцад гал гарснаас болж засварын ажил сар үргэлжилсэн. Бөөрөлжүүтийн хоёр станцыг хэвийн ажиллагаанд оруулбал оргил ачааллын үед ачаалал буурна гэж үзэж байна гэв.