Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгойгоор буюу 11 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд 2024 онд нийт 16 сая төл бойжуулсан. Төллөсөн хээлтэгч өмнөх оноос 3.9 сая, бойжсон төл хоёр сая толгойгоор буурчээ.
Улсын хэмжээнд оны эхний малын 14.3 хувьтай тэнцэх 9.3 сая толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Хорогдлыг малын төрлөөр авч үзвэл
- хонь 5.0 сая,
- ямаа 2.9 сая,
- үхэр 792 мянга,
- адуу 553 мянга,
- тэмээ 11.2 мянган толгойгоор тус тус хорогджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://1212.mn/mn/statistic/file-library/livestock_census холбоосоор авах боломжтой гэж ҮСХ-ноос мэдээлэв.