Цаг агаарын байгууллагаас 12 дугаар сарын 30-наас 2025 оны 01 дүгээр сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэж байна.
Хур тунадас: 30-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 2025 оны 01 дүгээр сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 31-нд нутгийн зарим газраар, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -26…-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29….-34 градус, өдөртөө -19….-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 31-нээс 01-нд шилжих шөнө цас, 01-ний өдөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27…-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.