Осолдсон онгоцонд насанд хүрээгүй 15 хүүхэд, тэр дундаа хамгийн бага нь 3 настай хүүхэд байжээ.
Оройн 20 цаг 38 минутын байдлаар Солонгост осолдсон Jeju Air компанийн онгоцонд байсан 181 хүнээс 179 хүн нас барж, 2 хүн амьд үлджээ.
Аврах ажиллагаа дуусах шатандаа орж, ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид давхар ажиллаж байна.
Ослын улмаар олон хүний амь нас эрсдсэнтэй холбогдуулан БНСУ-д өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш үндэсний гашуудал зарлалаа.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Стратеги, Сангийн сайд Чой Санг Мок өнөөдөр Муань хотод болсон онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, 1-р сарын 4-ний 24:00 цаг хүртэл 7 хоногийн турш үндэсний гашуудал зарлаж буйгаа мэдэгдлээ.
Энэхүү осол нь Солонгосын агаарын хөлгийн онгоцны 3 дахь том осол болж байна.
1983 онд Korean Air-ийн осол болсон бөгөөд 269 хүн нас барсан. 1997 онд Гуам аралд болсон Korean Air-ийн ослоор 225 хүн амиа алдсан бол өнөөдрийн ослоор 179 хүн амиа алдлаа.
Э.Ижилболд
Сөүл хот