Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас өөрийгөө удган хэмээн нэрлэсэн Б.Юмжирдулам, түүний ээж Агар нарыг түр саатуулжээ.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгээс хамтарсан баг гарч, дээрх иргэдийн сэтгэц, биеийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Б.Юмжирдуламыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хэвтүүлсэн бол ээжийг нь Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад авсан байна.
Дээрх иргэд нь олон удаагийн үйлдлээр нийтийн сүлжээнд ёс бус үг хэллэг хэрэглэсэн видёо бичлэг, лайв түгээсээр ирсэн юм. Иймд тэдгээр иргэдийн сэтгэц, эрүүл мэндийн байдлыг тогтоохоор цагдаа, эмнэлгийн байгууллага ийнхүү хамтарсан баг гарган ажиллаж байна.