\”Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна. Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг 2017 оны 03-р сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 20 хүртэл аялуулна. Энэ хүрээнд хүмүүнлэгийн болон эко, биеийн тамир спортыг сурталчлах үйл ажиллагаанууд хэрэгжих юм байна. Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбулд цомыг гардуулан өглөө.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ