Батерейн асуудлаас болж доголдол үүсч эргүүлэн татахад хүргэж байсан Galaxy Note 7 гар утас дахин худалдаанд гарахаар боллоо. Гэхдээ дахин худалдаанд гарч буй Note 7 шинэ утасны үнээр бус харин \”завсарласан\” буюу \”түрээсийн\” гэсэн хоёр нөхцөлтэйгээр худалдаанд гарах аж.
Одоогоор үнэ тодорхойгүй байгаа. Улс орнуудын үүрэн холбооны компаниудтай зөвшилцөж байж үнээ тогтооно гэдгээ Самсунг мэдэгджээ. Дөрвөн сая Note 7 гар утас эргүүлэн татагдсан. Тэдгээр гар утаснуудын батерей хэт халалтаас болж гэмтэж байсныг тогтоож, дахин шинэчлэн засварласан байна. Одоогоор шууд худалдаанд гаргахад эрсдэлтэй. Гэвч хаягдал болговол байгаль орчин сөрөг нөлөөтэй тул дахин ашиглах арга замыг хайх нь зөв юм гэж Грийнпейс компаниас Самсунг компанид зөвлөсөн байна.
Үндэстэн агентлаг