
Хог хаягдалтай тэмцэх, хотын тохижилтын ажлыг эрчимжүүлэх үүднээс дүүрэг бүр өөрсдийн арга хэмжээг авсаар байгаа билээ. Тэгвэл Хотын дарга сар бүр дүүргийн Засаг даргатай нартай хийдэг уулзалтаа өчигдөр товлож, зохион байгуулав.
Улаанбаатар хотын дүүргүүдээс анхлан Хан-Уул дүүрэг \”Хоггүй Хан-Уул” аяныг эхлүүлээд амжилттай үргэлжилж буй. Бусад дүүргээс түрүүлж, аяныг санаачилсныг Хотын дарга Су.Батболд онцолж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн ажил амжилттай хэрэгжиж байгааг сайшаалаа. Нийслэлд ирж буй гадаадын зочид хамгийн түрүүнд Хан-Уул дүүргээр дамждаг. Тиймээс тус дүүрэгт хот тохижилтын ажлыг эрчимтэй эхлүүлж, эмх цэгцтэй байдалд анхаарч эхэлснийг өчигдөрийн хурлын үеэр онцлон ярьсан юм.












































































