орших Кийнсланд арлыг далайн хүчтэй хар шуурга дайрч өнгөрсөн талаарх
мэдээллийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. 28-ны өдөр болсон энэ хар шуурганы
улмаас олон иргэд орон гэрээ алдаад байгаа аж. Мөн хэчнээн иргэн хар шуурганд
өртөж амь насаа алдсан тухай мэдээлэл гаргах боломжгүй, албан хаагчид хүч
нэмэгдүүлэн ажилласаар байгаа юм байна.
Хар шуурга ид үедээ 300 км/цаг хүртэл
хүчтэйгээр дайрч өнгөрсөн бөгөөд үүний улмаас нүүрсний уурхайнууд зогсолтонд
орохоос аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ зогсолт дэлхийн зах зээл дээрх нүүрсний
үнийг огцом өсгөхөд хүргэсэн байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн
нүүрсний үнэ 400 ам.долларт хүрчихлээ.
Хар шуурганаас болж нүүрсний уурхайнуудын
дэд бүтэц, цахилгаан холбоо гэмтсэн учраас энэ зогсолт удаан хугацаагаар
үргэлжлэх төлөвтэй байгаа юм.
Бусдын зовлонгоор жаргал хийх нь ёс зүйгүй.
Гэвч эдийн засгийн хувьд уналтад ороод байгаа Монгол Улсад энэ хар шуурга эерэг
хандлагыг авч ирж мэдэхээр. Учир нь дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч
БНХАУ Австрали болон Монгол Улсаас нүүрс авдаг. Харин гол нийлүүлэгч Австрали
улс хэсэг хугацаанд нүүрсний нийлүүлэлтээ зогсооход хүрээд байгаа учраас энэ
боломжийг ашиглаж Монгол Улс нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, нэг тонн
нүүрсний үнээ дэлхийн зах зээлд хүргэх цаг үед иржээ гэж харагдаж байна. Төр л
ажлаа хийж чадвал бидэнд эдийн засгаа аврах, гадны улс орноос зээл тусламж
гуйгаад байхааргүй боломжууд нээгдсээр л байна.
Үндэстэн агентлаг