Өнөөдөр Санчир, Буд, Далайн ван, Сугар, Тэнгэрийн ван, Бархасбадь, Ангараг гэсэн нарны аймгийн долоон гариг бүгд “нэг” шугаманд зэрэгцэн харагдана.
Одон орон сонирхогчдын анхаарлыг татсан гайхамшигтай ховор үзэгдэл хоёрдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэнэ.
Эрдэмтэд үүнийг “ховор гаригийн давхцал” хэмээн нэрлэжээ. Нарны нэг талд хэд хэдэн гариг зэрэгцэх нь түгээмэл ч долоон гаригийн зэрэгцэл маш ховор үзэгдэл юм.
Гаригийн жагсаалыг ажиглахын тулд хотын гэрлээс холдох хэрэгтэй. Хэрвээ цаг агаар цэлмэг байвал та ихэнх гаригийг нүдээр харах боломжтой. Харин Далайн ван болон Тэнгэрийн ван гаригийг ажиглахад дуран хэрэгтэй байж магадгүй.