Нийслэлийн прокурорын газраас 2024 онд шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын газраас бусдын аминд халдсан Б.Махбалд холбогдох хэргийн талаар сэтгүүлчид асуулт асууж хариулт авлаа.
Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн харьяа 427-р хаалттай, нээлттэй хорих ангид Б.Махбал ял эдэлж байхдаа тэнсэнгээр суллагдсан.
Энэ хэрэгт прокуророор эсэргүүцэл бичиж, биелэгдсэн байна. Одоогоор холбогдох хууль тогтоомжийн дагуу хорих ялаа эдэлж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.