Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлаж байгаатай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.
Тэрээр “Хотын доторх замыг хурдны зам гэж нэрлэдэггүй. Манай улсад тогтсон нэршилгүй учир Туулын хурдны зам гэж нэрлээд байна. Туулын хурдны замыг туулын хойд эргийг дагаж барина. Гэхдээ Ривер гарден хотхоны тэнд 110 МВ-ын өндөр хүчдэл таарч байгаа. Тиймээс туулын хөвөө рүүгээ оруулж барина. Туул голын үзэмжийг хаахгүйгээр барихаар төлөвлөсөн. Өнөөдөр ТЭЗҮ батлагдаж, тендерийг нээлээ. Гэрээ хэлэлцээр байгуулагдаж ирэх дөрөвдүгээр сард уг замын ажил эхэлнэ. Туулын хурдны замыг 24 сарын хугацаанд барихаар төлөвлөж байгаа бөгөөд 40 хувь нь гүүрэн байгууламж байна.
Туулын хурдны замын ач холбогдол нь дараа дараагийн огтлолцол бий болж, тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан. Уг замын санхүүжилтийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барина. Улаанбаатар хотын 1,2-р трамвайн трассын бэлтгэл ажил явагдаж байна” гэлээ.