БНСУ-ын эрх баригчид даваа гарагт Jeju Air-ын осолдсон онгоцонд хийсэн шалгалтын урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
Дүгнэлтээр онгоцны хоёр хөдөлгүүрээс нугасны үлдэгдэл олдсон гэж мэдээлсэн байна.
Тодруулбал Байгалын нугас /Baikal teal/ буюу өвлийн улиралд БНСУ-д өвөлжихөөр нүүдэллэдэг шувууны ДНХ хоёр хөдөлгүүрээс олдсон аж.
Онгоц шувуутай мөргөлдсөний улмаас хоёр хөдөлгүүр зэрэг эвдрэх тохиолдол ховор байдаг ч ийм нөхцөлд нисгэгчид онгоцыг амжилттай газардуулж, хүний амь хохироогүй жишээнүүд байдаг.
Мөрдөн байцаагчид ихэвчлэн осол болохоос өмнөх сүүлчийн мөчүүдэд нислэгийн багийнхан юу ярьж, ямар шийдвэр гаргасныг хар хайрцгийн бичлэг болон дуу хураагуурын мэдээллийг авч дүгнэлт гаргадаг.
Гэвч Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн дөрвөн минутын үйл явдал бичигдээгүй байсан нь шалтгааныг тодруулахад хүндрэл учруулж буй.
Мөрдөн байцаагчид ослоос 30 хоногийн дотор урьдчилсан дүгнэлтийн тайланг гаргаж, эцсийн тайланг жилийн дотор гаргах ёстой байдаг.
Эх сурвалж: Reuters












































































