Энэ онд Цагаан сарын шинийн хоёрон аргын тооллын гуравдугаар сарын 1-ний өдөр тохионо.
Гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарна. Гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүд нь амралтын өдөр таарсан тул зарим хүн хөдөө явж золгодог зэргийг харгалзан Цагаан сарын амралтын өдрийг сунгах хүсэлтэй байгаа юм.
Иймд УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баяраар бүх нийтээрээ арван хоног амардаг байх төсөл боловсруулж буйгаа өмнө нь мэдээлсэн. Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд наадам, цагаан сарын амралтын талаар танилцуулга хийжээ.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Монголчууд 9 баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай. Иргэдээс олон санал гарч буй учраас Шинийн 1,2,3, наадмын амралт мөн хагас бүтэн сайн таарвал нөхөж амраадаг болох зохицуулалт хийхээр боллоо” гэв.