Хятад улсын Шаньдун мужид тус улсын түүхэнд урьд өмнө нь олдож байгаагүй хамгийн том алтны ордыг нээн илрүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, энэ ордын нөөц нь 382,5 тонн бөгөөд үүнийг мөнгөөр үнэлбэл 22 тэрбум доллар болох ажээ.
Алттай давхаргын зузаан нь 67м бол ордын урт нь 2км юм. Уг ордоос олборлох нэг тонн хүдэрт дунджаар 4,52 г алт агуулагдаж байгаа аж.
Дашрамд дурдахад, 2015 оны 10 дугаар сард Дэлхийн алтны зөвлөл /World Gold Council/ улс орнуудын алтны нөөцийн хэмжээг зарласан юм. Тус байгууллагын тооцоолсноор, хамгийн их алтны нөөцтэй улс бол АНУ /8133 тонн/ ажээ. Удаад нь 3381 тн алттай Герман улс орсон бол гуравдугаарт Олон улсын валютын сан /2814 тн/ бичигджээ. Харин алтны нөөц хамгийн багатай улс бол Йемен /1,6 тн/ аж.
Орос улс 1288 тоннын нөөцтэйгээр 7 дугаарт бичигдсэн бол БНХАУ 1677 тоннын нөөцтэй ажээ.