3-р сарын 29-нд Их Британи Европын холбоонд \”Европын холбооноос гарах\” бичгийг албан ёсоор өргөн барьжээ.
Европын холбооны зөвлөлийн дарга Туск мөн өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Их Британийн ерөнхий сайдын 6 хуудас албан бичгийг хүлээн авснаа илэрхийлээд \”Энэ өдөр Европын холбоо, Их Британий хувьд баярлууштай өдөр биш\” гэжээ.
Европын холбоонд нэгдэн ороод 44 жилийн дараа гарсан анхны гишүүн орон Их Британи боллоо.
Их Британи хоёр жилийн дотор Европын бусад гишүүн орнуудтай хэлэлцээгээ дуусгах хэрэгтэй. Их Британи энэ удаа Европын холбооны гарахын тулд 50-60 тэрбум евро зарцуулна гэж төсөөлж байна.