хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар
\”Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай
төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна.Мөн НИТХ, түүний бүтцийн
байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл
ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч
Ж.Батбаясгалан өнгөрөгч хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж
хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Тайлангийн үр дүн болоод асууж тодруулах
асуудлыг дөрөвдүгээр сард хуралдах НИТХ-аар хэлэлцэхээр болж, дан тайлан мэдээг
сонслоо.
Үүний дараа хэлэлцэх асуудлын дэгийн дагуу НИТХ, түүний бүтцийн
байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл
ажиллагаанд журам тогтоох асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч НИТХ дахь АН-ын
бүлгээс уг асуудлаар завсарлага авахаар боллоо.
Яагаад завсарлага авах болсон талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга
Ц.Баатархүү \”Урин дулаан цаг ирлээ. Үүнтэй холбоотойгоор хөрс, орчны бохирдол,
нийслэл дэх бүтээн байгуулалтын асуудлыг НИТХ-аас хэлэлцэх зайлшгүй шаардлага
байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс 2017 онд хэрэгжүүлэхээр 23 том хөтөлбөр,
6 дэд хөтөлбөр өргөн барьж батлуулсан. Гэвч харамсалтай нь одоог хүртэл
батлуулсан 23 том хөтөлбөр, 6 дэд хөтөлбөрөөрөө юу хийх эсэх нь тодорхойгүй
НИТХ-аар хэлэлцүүлээгүй байна. НИТХ дахь АН-ын бүлгээс долоо хоног бүр \”иргэдээ
сонсьё” арга хэмжээг зохион байгуулж, иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа. Энэ
үеэр иргэд \”хотын удирдлагууд маш удаан ажиллаж байна. Улаанбаатар хот хогондоо
дарагдаад эхэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээ доголдолтой байна. Ажилгүйдлийг
багасгах чиглэлээр НИТХ дээр огт яригдахгүй байна” гэсэн шаардлагуудыг өгч
байгаа юм. Тиймээс НИТХ-аар энэ хурлын дэг дүрэм журмыг ярихаас илүүтэйгээр
хөрс орчны бохирдлыг бууруулах, томоохон төсөл хөтөлбөрүүдээ нэн яаралтай
хэлэлцэж эхлэх, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх
хэрэгтэй гэж үзсэн учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлаас завсарлага авлаа” гэж
тайлбарлалаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын 8 дугаар хуралдаанд 45
төлөөлөгчөөс 28 ирж 60 хувьтайгаар хуралдаанд оролцлоо.
Үндэстэн агентлаг