Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олгохоор шийдвэрлэсэн.
Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлэх төлөвтэй байна. Санхүүжилтийг нүүрсээр биш “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргах аж.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэжээ гэж Зам тээврийн яам мэдээлэв.