УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн өдөр Хамтарсан Засгийн газрын 14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх Монгол улс, БНХАУ Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын Их Хурлаар батлуулахаар өргөн барилаа.
Хэлэлцээр батлагдсанаар хил холбох байгууламжийн бүтээн байгуулалт энэ оны 5-р сард эхэлж, 2027 онд багтаан дуусгана.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна.
Энэхүү хэлэлцээр нь олон улсын худалдааны тарифаас үүдсэн түүхий эдийн үнийн савалгаатай нөхцөл байдлыг тогтворжуулах үндсэн шийдлүүдийн нэг юм.
Мөн энэ төсөл хэрэгжиж эхэлсэнээр татвар, нийгмийн даатгалын цогц реформ хийх эдийн засгийн суурь болно.