ЦУОШГ-аас 2025 оны 02-р сарын 14-нөөс 02-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээлж байна.
-
13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
-
14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
-
15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
-
16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
-
17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн.
Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.