1. Далайн давстай утлага . 1аяга далайн давсыг 2-3литр буцалсан халуун усанд уусгаад дээр нь 2уут балжингарма цэцгийн цай хийнэ. Долоо хоногт 2-3удаа утна.
2. Балжингарма цэцгийн 2уут цайг 1литр усанд идээшүүлээд арчих, бигнүүр тавих эсвэл утлага хийнэ.
3. Зөгийн балыг бүлээсгээд нүүрэндээ маск тавих, эсвэл хэдэн дусал нимбэгийн шүүстэй хольж батган дээр түрхэнэ.
4. Сармис арилгаж дундуур нь хуваагаад 5мин хэртэй байлгаад батгагарсан хэсэгт тавих, сармисаар арчих мөн хоолондоо сармисыг ихээр хольж идэх нь цусыг цэвэрлэж батга гарах үрэвсэхээс сэргийлнэ.
5. Ууттай хар цайг халуун усанд 5минут байлгаад уснаас авч батгатай хэсэгт тавьж хэрэглэнэ.
6. Цайрын тосыг унтахын өмнө батгатай хэсэгт түрхэж шөнийн турш байлгана.
7. Алимны цууг хөвөнд шингээж батга гарсан хэсэгт түрхэх эсвэл 2литр халуун усанд 15халбага алимны цууг хийж утлага хийж болно.(үүнийг зөвхөн хэт тослог арьстай тохиолдолд хэрэглэнэ)
8. Нимбэгийн шүүсээр арчиж болно. Гэвч энэ нь хорсгож загатнуулах сөрөг талтай.
9. Хүнсний содыг бага зэрэг устай хольж зуурмаг болгоод нүүрээ зөөлөн үрж гуужуулна.
10. Талхны хөрөнгийг устай хольж зууран батга гарсан хэсэгт маск тавьж хаттал нь байлгаад бүлээн усаар угаана.
11. Өлөн шээсээрээ арчих нь мөн батгыг хатааж үрэвслийг дарах тустай.