Дэлхий нийтэд hybrid загварын автомашин эзэмшигчдын тоо өссөөр байна. Цахилгаан болон бензин хөдөлгүүртэй энэ төрлийн автомашин бензин шатахуун бага зарцуулдаг онцлогтой ч анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Тухайлбал, Приус автомашины цахилгаан моторыг хөргөөгч шингэн буюу антипиризээс тодорхой хугацаанд хий авч байх хэрэгтэй. Ингэж хий авалгүй удаан явах нь тус шингэний хөргөх хоолойд хий орох, улмаар цахилгаан мотор халах, ватерейгаа бүрэн цэнэглэж чадахгүй байх, ватерейгаа нурах, бүр цаашлаад цахилгаан мотор шатах нөхцөл бүрддэг.
Хий авах нь энгийн амархан үйлдэл юм. Жолооч танд 10-ийн түлхүүр, тунгалаг 50-80 см тунгалаг гуурсан хоолой байхад хангалттай. Ингээд танд хий авах аргыг зааж өгье.