Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ жилийн цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхлэхийг мэдээлсэн.
Тэгвэл Хуульч Б.Гүнбилэг өөрийн цахим хуудаснаа “Хуульд шинийн 1, 2, 3-ндаа амарна гэж. Зурхайч нар энэ жил шинийн 1-гүй гэж. Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш юм шүү. Сар шинэ л бол сар шинэ. Хууль тогтоогч шинийн 1-гүй байж болдог эсэх талаар бодолцоогүй л хууль баталж. Гол санаа нь 3 хоног” гэж бичжээ.
Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанаар энэ жилийн сар шинийн баярын амралтын өдрийг хуульд харшлахгүйгээр сунгах асуудлаар хуралдаж шийдвэр гаргахаар болсон юм.