Цахим орчинд нэр бүхий хаягаас “Нисэх буудлын агуулах чөлөөлж, алдагдсан ачааг маш хямд зарна, хүргэлттэй. Холбоос линк дээр дарж захиалга өгөөрэй” гэх мэт зар байршуулж иргэдийг төөрөгдөлд оруулж залилахаар завдаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Энэ нь онлайн залилангийн нэг хэлбэр бөгөөд олон улсын томоохон онгоцны буудлуудын нэрийг ашиглан хуурамч зургаар иргэдийн анхаарлыг татан, хувийн мэдээллийг нь авах тохиолдол бусад улс оронд ч ихээр бүртгэгдэж байгаа аж.
Иймд энэ төрлийн зар мэдээлэлд сэрэмжтэй хандахыг анхааруулсан юм.
ЖИЧ: ХУУРАМЧ ХАЯГ БӨГӨӨД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮСИЙН НЭР БОЛОН БИЧВЭРИЙН ХЭЛБЭРИЙГ САЙН АЖИГЛААРАЙ!!!