Сонгуулийн
сурталчилгаа нь үнэмлэх авсан өдрөөс эхэлнэ хэмээн сонгуулийн хууль тодорхой
гаргацтай бичсэн байдаг. Хуульд өөрчлөлт орчоогүй бол шүү дээ. Гэтэл нам, эвсэл,
бие даагч иргэд ирэх сонгуулийг угтан сурталчилгаагаа эхлүүлчихлээ. Үүнийг хуулийн
хэллэгээр албан ёсны гэж хэлэхгүй байх. Гэхдээ л сонгуулийн сурталчилгаа тойрог
бүрт идэвхжээд эхэлсэн байна.
Тодруулбал, МАН-аас
Орхон аймагт нэр дэвшиж сонгогдсон О.Содбилэг орон нутаг өрнөж буй бүтээн
байгуулалтуудыг өөрийн нэр дээр өмчилж эхэлсэн байна. Мөн \”Ард түмнээ хайрлая”
намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн шоу Орхон аймагт идэвхтэй өрнөж
байгаа. Намууд аймгуудад ажиллаж, хурал чуулганаа хийж байна. МАХН-ын дарга
Н.Энхбаяр хүртэл энэхүү арга хэмжээнд нэгдэн орон нутаг дахь намын гишүүдтэйгээ
уулзаж, ирэх сонгуулиар бид ялалт байгуулна хэмээн ярьж явна.
Тэгвэл түүнээс ч
дутахгүй сонгуулийн ажилдаа орсон хүн бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө
газрын дарга асан О.Магнай. Тэрээр ирэх 2016 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан
дүүрэгт нэр дэвших нь тодорхой болсон. Тиймээс ч нэр дэвших тойргийнхоо
иргэдтэй биечлэн уулзаж, өөрийгөө таниулж явна. Энэ хүрээнд \”дэм дэмэндээ” гэх
аяныг өрнүүлэх болж. Харагдах өнгөц нь аян. Гэвч иргэдтэй хийсэн уулзалт
ярилцлага, сонгуулийн сурталчилгаа шинжтэй ажиглагдав. Уулзалтад ирсэн зарим
иргэдэд хувцас, бэлэг сэлт хүртэл тараасан байна.
Үүнийг одоо
мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар хориглосон байдаг. Бүр сонгуулийн тухай
хуулийг зөрчсөн этгээдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн
заасан байдаг. Гэтэл энэ хуулийг дагаж мөрдөх сонирхол нэр дэвшихээр горилогчдод
байхгүй бололтой юм. Мөн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суудал Сонгуулийн Ерөнхий хорооныхон ажлаа хийхгүй байна гэж дүгнэхээр аргагүй байдалд хүрчихлээ.
Амар