Модон могой жилийн сар шинийн барилдааны үзүүр түрүүнд Улсын аварга О.Хангай, Улсын заан М.Лхагвагэрэл нар барилдаж, Улсын аварга О.Хангай давлаа. Улсын аварга сар шинийн барилдаанд хоёр жил дараалан түрүүлэв.
Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал” гардуулж, баяр хүргэлээ.