\”Цензургүй яриа\” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нийгмийн сайн сайхны төлөө нэгэн хүмүүнлэгийн ажлыг санаачлаад байгаа. Тэрээр сүүлийн жилүүдэд монголчууд хорт хавдраар өвдөх нь ихсэж мөн нас баралтын тоо өссөнд төр засгийн анхаарлыг хандуулахыг хүссэн билээ.
Тиймээс өөрийнхөө нэвтрүүлэгт оролцсон зочид болон УИХ-ын гишүүд, урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүдэд ил захидал илгээсэн. Уг захидалд ХСҮТЭ нь өнөөг хүртэл оношилгооны компьютер томографигүй байгааг дурдаад ХСҮТЭ-ийн өргөтгөлийн барилгын үлдэгдэл санхүүжилтийг ирэх жилийн төсөвт суулгаж өгөхийг хүсч, уриалсан билээ.
Харин захидлын мөрөөр өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, А.Телейхан, Д.Тэрбишдагва нар ХСҮТЭ дээр УИХ-аас ажлын хэсэг гарч бодит байдалтай танилцлаа. Тэд одоогоор олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа ХСҮТЭ-ийн өргөтгөлийн барилгын үлдэгдэл санхүүжилт, компьютер томографийн аппаратыг 2016 оны төсөвт суулгахаа ХСҮТЭ-ийн уридлагууд болон хэвлэл мэдээллийнхний өмнө амлалаа.
Undesten.mn