Альпийн цанын төрөлд уралдсан 15 настай А.Азжаргал Туринд болж буй Дэлхийн Тусгай Олимпын Өвлийн наадмаас Монголын багийн анхны АЛТАН медалийг авлаа.
Зэрэгцээд сноубоардын дараагийн төрөлд Алтан-Очир мөнгөн медаль хүртэж өчигдрийн медалийн өнгөө хувиргасан бол, Энхзаяа хүрэл медаль хүртлээ.
Одоогийн байдлаар Монгол Улс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль аваад байна. Монгол Улсаас 24 тамирчин зургаан төрөлд өрсөлдөж байна.
Тусгай олимпын төрлүүд:
– Уулын цана
– Цанын гүйлт
– Уран гулгалт
– Шорт-трек
– Сноуборд
– Цасан дээрх алхаа (Snowshoeing)
– Флорбол
– Бүжгийн спорт
Монголынхоо баг, тамирчдад өндөр амжилт хүсье.