Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын \”Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногт 549 иргэн
үйлчлүүлжээ. Мөн хугацаанд 502 албан бичиг хүлээн авсны 293 буюу 58,4 хувь хариутай, 209 буюу 41,6 хувь нь хариугүй бичиг байлаа.
Иргэд, аж ахуйн нэгжээс 38 өргөдөл, гомдол хүлээн авч 17-г нь шийдвэрлэн, бусдыг нь хяналтад аваад байна. Мөн МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсанд 78 дуудлага ирснээс 16 гомдлыг холбогдох газруудаар нь шийдвэрлүүлж, 62 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Засгийн газрын 11-11 төвөөс зургаан гомдол хүлээн авсны хоёрыг нь шийдвэрлээд байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд 2015.03.17-ны өдөр тушаал гарган \”Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төв”-ийг өргөтгөн \”Зөвлөгөө, мэдээллийн төв” болгож, ажиллах журмыг нь баталсан.
Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгдөг. Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас, цахим мэдээллийн \”Touch screen” компьютер ажиллуулж байна. Ингэснээр Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил иргэд, аж ахуйн нэгжид улам ойртож ил тод болсны зэрэгцээ шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдсэн юм.