Хүний санамсар болгоомжгүй, хэнэггүй үйлдлээс болж гарсан ой хээрийн түймэр малчдад том хохирол учруулаад байна.
Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг гэдгийг онцгой байдлын алба хаагчид хэлж байлаа. Түймэр гарсан газарт салхины хурд 6-18 м/секунд хүртэл салхилсан учраас түймэр их талбайг хамарсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Цаашид хээрийн түймэрт өртсөн айл өрхүүдийг малжуулах хөтөлбөрт хамруулах зэргээр тусалж дэмжих юм.