Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хууль эрхзүйн зохицуулалт шаардлагатай байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал онцолсон.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна.
Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна.
Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ” гэжээ.