ОХУ-Украины дайныг дуусгах зорилготой яриа хэлэлцээ ирэх даваа гарагт Саудын Арабад эхэлнэ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский болон АНУ-ын удирдлагууд хэлэлцээнд оролцоно. Мөн өдөр ОХУ-АНУ-ын хоёр талт уулзалт болно гэдгийг Кремль баталжээ.
Володимир Зеленьский Норвегийн нийслэл Осло хотод тус улсын Ерөнхий сайдын хамт хэвлэлийн хуралд оролцжээ. Энэ үеэр тэрээр “Оросын Ерөнхийлөгч Путин цаг хожихын тулд хэрэггүй хүсэлтүүд тавьсаар байна. Үүнийгээ болих хэрэгтэй” гэжээ.
ОХУ хэлэлцээний өмнө Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг бүрэн зогсоох, Украин НАТО-д элсэхийг түдгэлзүүлэх гэх мэт шаардлага тавьсан юм.
Украины Ерөнхийлөгч хариуд нь, эдгээрийг хэрэгжүүлбэл ОХУ-д том бэлэг өгсөн болно гэжээ.
Эх сурвалж: BBC