ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Ноорог”-ийн асуудлаар Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөв.
Тэрээр “2025 оны гуравдугаар сарын 17-нд хойшлуулшгүй үйл ажиллагааг явуулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байна гэх асуудал үүссэн. Уг асуудалтай холбоотойгоор миний бие хууль зөрчсөн эсэх талаар Цагдаагийн байгууллагаас тодруулга авсан.
Уг тодруулгад Эрүүгийн хэргийн хянан шалгах ажиллагааны хүрээнд ажиллагаа явагдаж байна гэсэн. Олон нийтийн зүгээс хүний эрх зөрчигдсөн юм биш үү гэх асуудлыг удаа дараа тавьж байсан учраас Цагдаагийн байгууллагад зохих журмын дагуу мэдээлэл өгөхийг үүрэгдсэн.
Эдгээр хүмүүсийн хэнд ч гэмт хэрэг тогтоогдоогүй байна. Янз бүрийн л мэдээлэл гарч байна. Гэхдээ хууль сахиулахын алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хийж байгаа шүү. Мөн гишүүдийг тэнцвэртэй хандахыг хүсэж байна” гэлээ.








































































