2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны авто машины зогсоол орчимд камерийн хяналтын бичлэгээр сэжиг бүхий 2 этгээдийг саатуулан шалгахад гэрэлтүүлэггүй орчинд тавигдсан приус-20 маркийн таван ч суудлын автомашины жижиг гурвалжин цонхыг хагалж, эд зүйл хулгайлсныг үйлдэл дээр нь ирлүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхжаргал, Сүлд-117 чиглэлийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Б.Эрхэмбаяр, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Есөнтөмөр нар гэмт этгээдүүдийг хэргийн газраас зугтах үед шуурхай эрэн сурвалжлан баривчилсан байна.
Хэргийн холбогдогч Б, Б нар нь Увс, Орхон аймгийн харьяат МУИС, ХУИС 1-р курсийн оюутан, 18 настай. 2015 оны 2,4,9,10 дугаар саруудад Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны зогсоолд тавигдсан машины цонх хагалж, машин дотроос эд зүйл хулгайлсан бусад үйлдэлд холбогдуулан мөрдөн шалгаж байна. Иргэн та өмч хөрөнгөндөө эзэн нь болж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, автомашиныг харуул хамгаалалттай зориулалтыг зогсоолд тавих шаардлагатайг УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС сэрэмжлүүлж байна.