Энэ сарын 19-ний өдөр “Зөөлөн хот фестиваль” зохион байгуулахаар болжээ.
Фестиваль нь үндсэн илтгэл болон үзэсгэлэнгийн танхим, оролцогч болон хамтрагч байгууллагуудын танилцуулах бүхээгтэй хэсэг зэргээс бүрдэх ба хоттой холбоотой сонирхолтой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүд болон Улаанбаатар хотын онцлох, сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг хуваалцах видео контентуудыг хуваалцах юм.
Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим тус фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад айлчилж “ЗӨӨЛӨН ХОТ” сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц уншин, фестивальд оролцоно.
“Зөөлөн хот” фестивалийн хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт Барилга,орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн оролцоо, санаачлагыг дэмжиж ажилладаг судлаачид, бизнесийн байгууллагууд оролцож байгаагаараа онцлог аж.
Эх сурвалж: 20 минутын хот Үндэсний хороо












































































