Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Чуулганы нээлтэд УИХ-ын дарга
М.Энхболд нээж үг хэллээ. Тэрбээр \”Монголын ард түмэнд бидэнд асар их итгэл найдвар хүлээлгэсэн, тэр хэмжээгээр алгуурлаж суулгүйгээр сайн сайхан зүйл бүтээхийг хүлээж байна. Гэхдээ хүлээлт нь хүлээсэн хэмжээнд хүрэхгүй байгааг шүүмжилж байна. Мөн гал тахиа жилд эдийн засгийн хямралаас гарч, амьжиргаа сайжирна гэж билиг ерөөл хэлж байна.” гэв.
Чуулганы
үргэлжлэлийг бүрэн эхээр нь удахгүй хүргэнэ.
УИХ-ын 2017
оны хаврын чуулганаар хэлэлцэх 34 асуудал
1.Монгол Улсын нэгдсэн
төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн
тухай хуулийн төсөл;
2.\”Монгол Улсын 2016 оны
төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол
Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн тайлан;
3.\”Монгол Улсын эдийн
засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их
Хурлын тогтоолын төсөл;
4.Монгол Улсын Үндсэн
хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
5.Үндэсний төлбөрийн
системийн тухай хуулийн төсөл;
6.Хөрөнгө оруулалтын
банкны тухай хуулийн төсөл;
7.Авто замын тухай
хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8.Усан замын тээврийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9.Монгол Улсын иргэнд
газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10.Гэр хорооллын хөгжлийн
тухай хуулийн төсөл;
11.Монгол Улсын
статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах
тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
12.Төрөөс төмөр замын
тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их
Хурлын тогтоолын төсөл;
13.Зөрчлийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөл;
14.Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
15.Зөрчил шалган
шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
16.Казиногийн тухай
хуулийн төсөл;
17.Улсын бүртгэлийн
ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
18.Эд хөрөнгийн эрхийн
улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
19.Иргэний улсын бүртгэлийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20.Монгол Улсын гадаад
харилцааны тухай хуулийн төсөл;
21.Мэдээллийн аюулгүй
байдлын тухай хуулийн төсөл;
22.Донорын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөл;
23.Биеийн тамир, спортын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
24.Залуучуудын хөгжлийг
дэмжих тухай хуулийн төсөл;
25.Нялх,балчир хүүхдийн
хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл;
26.Эх, олон хүүхэдтэй өрх
толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл;
27.Хог хаягдлын тухай
хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
28.Мал, амьтны эрүүл
мэндийн тухай хуулийн төсөл;
29.Малын генетик нөөцийн
тухай хуулийн төсөл;
30.Баяжуулсан хүнсний
тухай хуулийн төсөл;
31.Сонгогдсон болон
томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн
төсөл;
32.Төрийн албаны тухай
хуулийн шинэчилсэн найруулгын болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл;
33.Шүүмжлэгчийн эрхийг
хамгаалах тухай хуулийн төсөл;
34.бусад.