Европын холбоо, НҮБ болон АНУ-с цөмийн зэмсэг, пуужингийн туршилтын хориг арга хэмжээг Хойд Солонгос улсад тавиад байгаа хэдий ч өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л гурван удаа тив алгасагч баллистик пуужинг туршаад байгаа билээ. Энэ талаар Өмнөд Солонгосын батлан хамгаалахын алба японы далайд дэлбэрсэн баллистик пуужингийн талаар тайлбарлаад байгаа юм. Хойд Солонгос улс энэ бол ямар ч аюул заналхийлэлтэй холбоогүй гэх мэтээр мэдэгдээд байгаа боловч Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгос болон, АНУ-н эрх баригчид энэ бол өдөөн хатгалга, аюулын дохио гэж үзээд байгаа юм. Ямартай ч Хойд Солонгосын асуудлаар Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-н ерөнхийлөгч Дональд Трампын удахгүй болох уулзалт нэгдсэн шийдвэр байр суурь, авах арга хэмжээ тодорхой болох байх гэж үзээд байна.