Хойд Ирландад бүртгэгдсэн аймшигт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг билээ. Мэнди Хайфилд (Mandy Highfield) гэх энэ бүсгүй 2004 онд Кейт Бакер (Keith Baker) болон түүний өмнөх эхнэрийн дөрвөн хүүхэдтэй ханилан суусан аж. Хосууд дөрвөн хүүхэдтэй болж улмаар Мэнди Хайфилд найман хүүхдийн ээж болсон юм. Гэхдээ тэр хэзээ ч сайхан амьдарч байгаагүй. Тэрээр гадуур гарах, найз нөхөдтэйгээ уулзахад түүний нөхөр Baker түүнийг зоддог байжээ. Тэр ч бүү хэл ээж аавтайгаа хүртэл утсаар ярьж уулзахад зодуулдаг. Мэнди нэг удаа бид хүүхдүүдээ аваад гадуур гарсан тэр өөрчлөгдсөн мэт алимны бялуу авч идэцгээж гэртээ ирэхэд тэр намайг шууд л зодож хүчирхийлж эхэлсэн.
Мэнди Хайфилд яг л бэлгийн хүчирхийллийн боол мэт шорон шиг хивсгүй, гэрэлгүй, хаалганы бариулгүй, камертай өрөөнд маш их дарамтан доор найман жилийн турш амьдарсан байна. Бүсгүй цагдаад энэ талаар хэлэх гэтэл түүнийг ална гэх мэтээр нөхөр нь сүрдүүлдэг байжээ.Мэнди Хайфилд нь найман жилийн турш нөхрийнхөө дарамтанд амьдрах болсон шалтгаан нь гагцхүү өөрийн төрүүлсэн дөрвөн хүүхдийн төлөө байлаа.
Гадуур гарах бол түүний хувьд зүгээр л айдас болж хувирсана. Ингээд 2008 онд цагдаагийнхан түүний гэрт ирж түүнийг гаргах гэхэд тэрээр маш их айсан мөн үнэхээр туранхай, хамаг шүд нь байхгүй мэт хорхойдож идсэн байлаа. Цагдаагийн байгууллага үнэхээр шоконд орж Ирландийн түүхэн дэх хамгийн аймар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ч гэж үзээд байсан билээ. Бүсгүйн хувьд асар удаан хугацааны турш нийгмээс хол хөндий, айдастай болсон учраас удаан хугацаанд бие болон сэтгэл зүйн хувьд эмчилгээ хийлгэсэн хэдий ч энэ бол хэзээ ч мартагдашгүй хар дарсан зүүд билээ.