Засгийн газрын арми мөн өдөр босогчдын эзэмшил бүс Идлиб мужид хорт хий хэрэглэсэн хэмээх мэдээллийг Сирийн арми 4-ний өдөр үгүйсгэсэн байна.
Сирийн армийн нэрээ нууцалсан албан тушаалтан хэлэхдээ, Сирийн засгийн газрын арми өмнө нь, одоо, цаашид ч хорт хий ашиглахгүй. Харин Сирийн босогчдын бүлгийн бүсийн химийн зэвсгийн агуулах дэлбэрсэн байж болзошгүй гэлээ.
Лондон хотод байрладаг \”Сирийн хүний эрхийн байгууллага\”-аас мэдэгдэхдээ, Идлиб мужийн өмнөд хэсэгт байрладаг жижиг суурин мөн өдөр агаарын дэлбэрэлтэд өртөж, байлдааны онгоц хорт хий хэрэглэснээр 58 хүн эндэж, олон хүн бэртэж гэмтсэн гэжээ.
\”Сирийн хүний эрхийн байгууллага\” дэлбэрэлт үйлдсэн байлдааны онгоц нь Сирийн засгийн газар, ОХУ, эсвэл АНУ-ын \”Исламын улс\” бүлэглэлд цохилт өгөх олон улсын нэгдсэн холбоо гэдгийг тодорхой хэлээгүй ч Сирийн сөрөг бүлэг засгийн газрын арми энэ удаагийн дайралтыг үйлдсэн гэж үзжээ.