Ерөнхий боловсролын сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй \”Оюунлаг сурагч” хөтөлбөр амжилттай үргэлжилсээр байна. БСШУСЯ,MNBC компанийн хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нийслэлийн ерөнхий боловсролын 5 сургууль, 4000 гаруй сурагчдад хүрчээ. Энэүү хөтөлбөрөөр дамжуулан сурагчид англи хэлийг алсын зайнаас суралцаж, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах боломжийг MNBC компани нээж өглөө. Уг хөтөлбөрийн хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий боловсролын 34-р сургуулийн сурагчдад \”ENGLISH TV CLUB” сувгийг бүтэн жилийн хүлээн авах эрх дагалдах тоног төхөөрөмжийн хамт багш сурагчдад гардуулсан байна. Энэ үеэр багш сурагчид талархсанаа илэрхийлж цаашид хөтөлбөртөө идэвхтэй оролцоно гэдгээ хэлсэн юм.