Өнөөдөр хотын
удирдлагууд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29–р сургуулийн биеийн
тамирын талбайд баригдах зөвшөөрлийг цуцаллаа. Тодруулбал нийслэлийн хэвлэл
мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн байранд Нийслэлийн газрын албаны дарга
Э.Болорчулуун ,Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга
А.Даваажаргал нар тус сургуулийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун
\”Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн
тусгайн дунд 29-р сургуулийн газраас 900 метр квадрат газрыг Газрын тухай
хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллагад буюу Сүхбаатар дүүргийн
Нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байсан. Нийслэлийн Засаг дарга сургууль
цэцэрлэгийн газар дээр газар олгосон тохиолдолд эдгээр газруудын зөвшөөрлийг
цуцлан, хуулийн дагуу сургууль, цэцэрлэгт нь эзэмшүүлнэ гэдгийг онцоллоо.