4-нд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Сирийн умард нутгийн Идлиб мужид болсон агаарын дайралтад био химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг сонсоод маш их сэтгэл түгшиж байгаа бөгөөд хохирогчид болон тэдний ар гэрийнхэнтэй сэтгэлийг нь хуваалцаж байгаа гэдгээ илэрхийлжээ.
АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Никки Халей 4-нд болсон аюулгүйн зөвлөлийн хурал дээр, Аюулгүйн зөвлөл 5-нд яаралтай хурал хуралдуулж энэ хэргийг авч хэлэлцэнэ гэж онцолжээ.
Лондонд төвтэй \”Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллага\”-аас 4-нд мэдээснээр, Сирийн умард нутгийн Идлиб мужид болсон агаарын дайралтад байлдааны нисэх онгоц хорт хий хэрэглэж, 58 хүний аминд хүрч олон хүнийг шархдуулжээ.