Улаанбаатар хотын циркийн өдрүүд арга хэмжээ үргэлжилж байна.
Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус циркийн тоглолт энэ сарын 22-ныг дуустал өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болно.
Тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн уран бүтээлчид зэрэг нийт 230 уран бүтээлч оролцож байна.