\”Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба цацруулагч хийж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр \”Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын 78 ширхэг явган хайсанд 158 ширхэгийг суурилууллаа. Өмнө байсан цацруулагч нь мэдээлэх чадвараа алдсан тул ийнхүү дотооддоо үйлдвэрлэж, зардлаа хэмнэн ажиллаж байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчид сонор сэрэмжгүйгээсээ болж хайс, хашлага дайрч мөргөдгийг багасгах, цаашлаад урьдчилан сэргийлж чадах юм.
Уг цацруулагчийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох 32-н тойргоос хойш мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу нэмж суурилуулахаар төлөвлөж байна гэж \”Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.